🔷ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ🔷
Schedule
Thu, 12 Mar, 2026 at 09:00 am
UTC+08:00Location
15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 15160 Ulaanbaatar, Mongolia | Ulaanbaatar, UB
Advertisement
🔷ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ🔷Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотойгоор жил бүр уламжлал болгон явагддаг "Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх эрх олгох сургалт- 2026" зохион байгуулагдахаар боллоо.
🔹 Сургалтын зорилго:
Чингис хаан Үндэсний музейн үзмэр, үзүүллэгт тулгуурлан аяллын хөтөч тайлбарлагч нарт шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг хүргэх, хөтөч тайлбарлагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
🔹 Сургалтын агуулга:
• Музейд тайлбар хийх арга зүй
• Чингис хаан Үндэсний музейн ерөнхий зохион байгуулалт
• Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүд музейн байнгын үзүүллэгийн танхимуудад шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх онол, практикийн сургалтыг хослуулан явуулна.
Сургалтад хамрагдсан хөтөч, тайлбарлагч нарт Чингис хаан Үндэсний музейгээр 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх бүхий албан ёсны сертификат олгоно.
🔹 Сургалт: Чингис хаан Үндэсний музейн хурлын Их танхим, III-VIII давхрын байнгын үзүүллэгийн танхим, Их хааны хүндэтгэлийн өргөөнд тус тус явагдана.
🔹Хугацаа: 2026.03.12-13 /2 өдөр/ - анхлан оролцогчид
2026.03.16 /1 өдөр/ - үнэмлэх сунгах оролцогчид
🔹Үргэлжлэх хугацаа: 09:00-18:00 цаг хүртэл
🔹Хамрах хүрээ: Мэргэжлийн хөтөч тайлбарлагч нар
🔹Сургалтын хураамж:
• Анхлан оролцогч - 140,000₮ (Өглөөний цай, хөтөч ном, үнэмлэхийн үнэ багтсан)
• Үнэмлэх сунгах оролцогч – 60,000₮ (Үнэмлэхийн үнэ багтсан)
🔹 Бүртгэлийн хугацаа: 2026 оны 02 дугаар сарын 06-26-ны өдрүүдэд
🔹 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/X51A3uBZHNCGLdw29
Лавлах утас: Чингис хаан Үндэсний музей 70212222
Advertisement
Where is it happening?
15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, 15160 Ulaanbaatar, Mongolia, Чингэлтэй Дүүрэг 14-Р Хороо, Khasbaatar Street, Ulaanbaatar, MongoliaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.












