Хөтөч Тайлбарлагчид ур чадвар, суурь мэдлэг олгох сургалт
Schedule
Mon, 06 Apr, 2026 at 05:00 pm
UTC+08:00Location
Чингис хаан Үндэсний музей | Ulaanbaatar, UB
Advertisement
📣 ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДАД УР ЧАДВАР, СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ⏱ Хугацаа: 21 хоног
📚 Нийт: 99 академик цаг
🧩 Сургалтын хэлбэр: Онол • семинар • дадлага • ерөнхий суурь мэдлэг хосолсон
📍 Сургалт болох газар:
Чингис Хаан Үндэсний музейн сургалтын танхим
🎯 Сургалтын зорилго
Энэхүү сургалтаар жуулчны хөтөч тайлбарлагчийн ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд шаардлагатай техник, ур чадвар, мөн ерөнхий суурь мэдлэг олгох зорилготой.
📚 СУРГАЛТЫН АГУУЛГА
🔹 Мэргэжлийн ур чадвар
Удиртгал: Жуулчны хөтөч тайлбарлагч гэж хэн бэ
Тайлбар бэлтгэх, төлөвлөх, хүргэх техник
Мэргэжлийн харилцааны техник
Илтгэл тавих арга зүй
Музей, галерей зэрэг барилга байгууламж дотор тайлбар хийх арга
(онол + дадлага)
Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл дотор тайлбар хийх техник
(онол + дадлага)
Хотын явган аялал хөтлөх арга зүй
(онол + дадлага)
Олон үндэстний жуулчдын онцлог, соёлын ялгаа
Жуулчин угтах, үдэх, зочид буудалд байрлуулах
Жуулчныг аялалд бэлтгэх
Салбарын бусад оролцогчидтой хамтран ажиллах
Групп жуулчидтай ажиллах арга барил
Тогтвортой аялал жуулчлал
Осол, эрсдлийн үед авах арга хэмжээ
Жуулчдын санал, гомдол шийдвэрлэх
Хөтөчид байвал зохих зан чанар, ёс зүй, хууль эрх зүй, журам
Жуулчин халамжлах техник
Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай жуулчидтай ажиллах арга барил
🔹 Ерөнхий суурь мэдлэг
Түүх, археологи
Шашин
Палеонтологи, геологи
Газарзүй, амьтан ургамал
Монголчуудын бөө мөргөл, зан үйл, бэлгэдэл зүй
✨Бүртгүүлэх линк: https://www.mptga.org/registration
🗓 СУРГАЛТЫН ХУГАЦАА
📅 Эхлэх: 2026 оны 4 дүгээр сарын 6
📅 Дуусах: 2026 оны 4 дүгээр сарын 26
⏰ Хичээллэх цаг
Ажлын өдрүүдэд: 17:00 – 20:10
Бямба гаригт: 10:00 – 14:00
Ням гаригт: 10:00 – 16:00 (дадлага хичээл)
💰 СУРГАЛТЫН ТӨЛБӨР - 650,000₮
(Ярилцлагын шатанд тэнцсэн тохиолдолд төлбөр төлнө)
📞 Мэдээлэл авах утас: 8096-3141
Advertisement
Where is it happening?
Чингис хаан Үндэсний музей, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Ulaanbaatar, MongoliaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.














