Жуулчны хөтөч тайлбарлагч бэлтгэх СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
Schedule
Mon, 10 Nov, 2025 at 09:00 am
UTC+08:00Location
Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia | Ulaanbaatar, UB
Advertisement
Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо нь Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгээс /WFTGA/ боловсруулсан Жуулчны хөтөч тайлбарлагчид ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Жуулчны хөтөч тайлбарлагч ур чадвартай байх хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ эрэлтийг хангах үүднээс Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо "Жуулчны хөтөч тайлбарлагчид ур чадвар олгох сургалт"-д багшлах сургагч багшийн сургалтыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулах гэж байна.
Бүртгүүлэх хугацаа: 10 сарын 20нийг хүртэл
Анги дүүргэлт 12 хүн.
Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 10-23 ны өдрүүдэд, 09:00-16:00 цагийн хооронд
Хаана: Монголын Үндэсний Музейн сургалтын танхим
Тавигдах шаардлага:
- Жуулчны хөтөч-тайлбарлагчийн үнэмлэхтэй байвал давуу тал болно
- 1 ба түүнээс дээш гадаад хэлээр ярьдаг байх
- 5 аас дээш жил жуулчны хөтөч тайлбарлагчаар ажилласан туршлагатай байх
- Өөрийн мэдсэн сурснаа бусдад заах, хуваалцах дуртай байх
- Аливаад өөрийн оролцоогоо хангах, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байх
- Монгол орны талаарх ерөнхий мэдлэгтэй байх
Бүртгэл 10 сарын 20ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Анкетын шатанд тэнцсэн хүсэлт гаргагчтай 11 сарын 1-7ны өдрүүдэд ярилцлага хийх болно.
Сургалтад бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/pyJmPSdXh3HSpST49
Холбоо барих утас:
8096-3141, 99241962
Advertisement
Where is it happening?
Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Ulaanbaatar, MongoliaEvent Location & Nearby Stays:
Know what’s Happening Next — before everyone else does.





