БУРХАН ХАЛДУН УУЛЫН АЯЛАЛ 2025
Schedule
Sat, 22 Feb, 2025 at 06:00 am to Sun, 23 Feb, 2025 at 07:00 pm
UTC+08:00Location
Mongolia, 16060 Ulaanbaatar, Mongolia | Ulaanbaatar, UB
Advertisement
Бурхан Халдан хайрханд бараалхах 2025 оны өвлийн аялал - Маршрут: Улаанбаатар - Бурхан халдун уул
- Явах хугацаа: 2025 оны 02-р сарын 22, 23 нд (Бямба, ням гараг)
- Аяллын тээврийн хэрэгсэл: Пургон машин (2)
- Аяллын баг бүрдэлт: 14 хүн (Зорилтод аяллын тоо бүрдсэнээр аяллын бүртгэл хаагдана.)
- Аялал эхлэх цэг: 2025 оны 2-р сарын 22-ны өглөө 05 цагт Баянгол зочид буудлын хашаанд.
Аяллын зардал 300.000 төгрөг. (Үнэд: Унаа тээвэр, 1 удаагийн өглөөний цай, 2 удаагийн өдрийн хоол, 1 удаагийн оройн хоол, хөтөч, зурагчин, зохион байгуулалтын зардлууд багтсан болно.)
Аяллын зардлыг: 5034301048 Хаан банк гэсэн тоот дансанд 100% шилжүүлснээр суудал баталгаажна. /Ашгийн бус аялал болно/
Мэдээлэл авах утас: 88880715
Хувь хүний бэлтгэх зүйлс
- Дулаан хувцаслах /Дээл, солих гутал, оймс, илүү хувцас/
- Чийгний гудас
- Дулаан мишок, хөнжил
- Малгай, ороол, бээлий
- Нүдний шил
- Гутлын хадаас, аяны таяг
- Аяны халуун сав /Хоол идэх аяга, халбага/
- Ууланд алхахад үүрэх жижиг үүргэвч
- Гар чийдэн /духны гар чийдэн бол сайн/
- Хувийн эд зүйлс /Зургийн аппарат, эм, ой сойз, алчуур гэх мэт/
УУЛЫН ТУХАЙ: Бурхан Халдун хайрхан нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. Хиад боржигоны өвөг Боданчар мунхагийн үеэс тахиж Чингис хааны үед л Хамаг Монгол хийгээд Монголын их эзэнт гүрний сүлд уул болгон тахиж, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахиж ирсэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлд бүртгэжээ. Монголын нууц товчоонд үндсэн нэрээрээ 27 удаа бүртгэгдсэн, монгол түмний зан заншлыг тэр чигээр нь тусгасан, археологийн ямар нэгэн ул мөр илрээгүй, судалгаа хийгдээгүй, онгон дагшин хайрхан гэдэг үзүүлэлтүүдээр дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.
Бурхан Халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм.
Advertisement
Where is it happening?
Mongolia, 16060 Ulaanbaatar, Mongolia, Дельта Клуб Д3, Enkh Tayvan Avenue, Ulaanbaatar, MongoliaEvent Location & Nearby Stays: